Угаах, самнах үйлдвэр

2019 оны 03 сарын 15

Ноос, ноолуур угаах үйлдвэр нь Төв аймгийн Баянцогт сумын нутагт байршилтай. Тус үйлдвэр нь 2001 онд байгууллагдаж, 2017 онд дахин шинэчлэгдэж хүчин чадлаа 3 дахин нэмэгдүүлсэн. Орон нутгийн 45 хүнийг байнгын ажлын байраар ханган, бүтээгдэхүүний 80% экспортонд гаргаж байна. Угаах үйлдвэр нь жилд 5,000 тонн ноос, ноолуур угаах хүчин чадалтай.

Самнах үйлдвэр
Самнах үйлдвэрийг 2012 онд байгуулан ажиллуулж, Монгол хонины ноосноос нарийн ноосыг ялган авч эхэлсэн. Энэхүү үйлдвэрийг ажиллуулсанаар орон нутгийн 38 хүнийг байнгын ажлын байраар хангасан. Жилд 150-200 тн самнасан ноос, ноолуур самнах хүчин чадалтай. Бүтээгдэхүүний 60%-ийг экспортонд гаргаж байна.

 

Share: